воскресенье, 8 апреля 2012 г.

Хайрын шүлэг 2

Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн
* * * 
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
* * *
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн залуусаас харамлаад байхад ухаараагүй гэж үү?
 * * *
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х
 * * *
Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
* * *
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
* * *
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
* * *
Ганцаар чамайг бодон суухдаа
Гансарсан сэтгэлээ тайтгаруулъяа гэсэн юм
Гуниг төрүүлье гэсэндээ биш
Ганцхан үүнийг л хэлье гэсэн юм БИ ЧАМД ХАЙРТАЙ
* * *
Зөрөөд өнгөрөх төрхөнд чинь би хайртай
Зөөлөн ширтэх харцанд чинь би хайртай
Зөвшин ярих үгэнд чинь хайртай
Зөвхөн чамд л би хайртай.
* * *
Хүссэн хайр минь чи байгаасай
Хүлээсэн жаргалыг минь чи надад бэлэглээсэй
Хайрласан хайрыг минь чи дээдлээсэй
Харин би андуураагүй байгаасай
* * *
Зөөлөн зөөлөн чамайг алхсаар ирэхэд
Зөн билгийн совин минь хуураагүй гэдэгт итгэсэн
Зөв бурууг ухаарах сэтгэлийн дэнс цалгиж
Зөвхөн чамд л хайртай бай гэж зүрх минь надад шивнэсэн
* * *
Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй
Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдгийг чи мэдэхгүй
Зүүргэмлэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй
Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
* * *
Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи
Навчсаар үйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон
* * *
Уулсынхаа нөмөрт шигдэн үүлс хучин эрхэлвэл
Уяхан танхил аалинд чинь цаг хугацаа зогсчих вий
Үнсэлт тэврэлт хоёрт нь бүхнээн би умартаад
Үргэлжийн цэл залуу настайгаа үхэх вий
* * *
Замд таарсан цэцэгсээс аль сайхныг нь түүсээр
Залуу хүн сэтгэлдээ зуун цэцэг тэвэрвээ
Зун зуны цэцгэс хатах нь хатаж гээгдэх нь гээгдсээр
Зуун сайхан цэцэгнээс ганцхан Цагаан-Уул үлдэвээ
Хайрласан сэтгэл минь намайг зовоох юм
Хором, мөч бүрт чамайг минь бодогдуулах юм
Харилцах цонхоор чиний минь бичсэн
Хайр шингэсэн мессежүүдийг
Нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь уншиж
Нэмээд бас түүхийг нь онгичиж
Мартчих вий гэж эргэн санаж
Магад хүн уншчих вий гэж устгаж
Өдөржин ажлын ширээний ард
Өөр зүйлийг, гагцхүү чамайг бодож
Өмнөх ажлаа хойш нь тавьж
Өрөөлд тэгээд зэмлүүлж суух
Тийм л байдалд би чинь орчихлоо
Тэгсэн хэр нь би чинь жаргалтай…

1 комментарий:

Я люблю тебя комментирует...

saihan blog bn